Нууцлалын бодлого
Энэ бодлого нь Mongol Ai (цаашид «бид») таны ямар мэдээллийг цуглуулж, хэрхэн ашиглаж, хадгалж, хамгаалдгийг тайлбарлана. Бид Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баримтална.
1. Бидний цуглуулдаг мэдээлэл
- Бүртгэл: таны имэйл хаяг. Google-ээр нэвтэрвэл Google таны имэйл хаяг, нэрийг бидэнд дамжуулна. Facebook-ээр нэвтэрвэл Facebook таны нэр, Facebook дахь дугаар (ID), имэйл хаяг (Facebook-д бүртгэлтэй бол)-ийг дамжуулна. Бид таны найзуудын жагсаалт, нийтлэлд хандахгүй, таны нэрийн өмнөөс юу ч нийтлэхгүй.
- Хэрэглээ: кредитийн үлдэгдэл, захиалгын түүх, үнэгүй эрх ашигласан эсэх, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн огноо.
- Төлбөр: QPay нэхэмжлэхийн дугаар, дүн, төлөв, огноо. Таны банкны карт, дансны мэдээлэл бидэнд ирэхгүй. Тэдгээрийг QPay болон таны банк боловсруулна.
- Бүтээсэн зураг: таны захиалгаар бүтээсэн зургууд, загвар солиход өөрөө бичсэн тайлбар.
- Сайтын хандалт: сайтад хэдэн хүн, хэдэн удаа зочилсон, ямар төхөөрөмжөөр (iPhone, Android, компьютер), аль сайт эсвэл аппаас (жишээ нь Facebook, Google) орж ирснийг нэргүйгээр тоолно. Энэ тоонд таны нэр, имэйл, IP хаяг ордоггүй бөгөөд таныг ялган танихад ашиглахгүй.
2. Таны оруулсан эх зургууд
- Таны оруулсан эх зургийг манай сервер хадгалахгүй.
- Царай олох, тайрах ажил таны утас, компьютер дээр хийгдэнэ.
- Хөрөг бүтээх, загвар солиход зөвхөн тайрсан зургийг, зураг сэргээхэд таны сонгосон зургийг (багасгасан хэмжээгээр) тухайн үед нь хиймэл оюун ухааны үйлчилгээ рүү илгээж, үр дүнг хүлээн авна.
3. Мэдээллийг юунд ашигладаг вэ
- Зураг бүтээх, хадгалах, таны хүссэн имэйл рүү илгээх.
- Кредит, төлбөрийг бүртгэх, асуудал гарвал шийдвэрлэх.
- Хууль бус болон хориглосон хэрэглээнээс сэргийлэх.
Бид таны мэдээллийг худалдахгүй, зар сурталчилгааны зорилгоор гуравдагч этгээдэд дамжуулахгүй. Таны зургийг таны зөвшөөрөлгүйгээр зар сурталчилгаанд ашиглахгүй.
4. Түнш үйлчилгээ
Зураг бүтээх, төлбөр хүлээн авах, мэдээлэл хадгалах, имэйл илгээхэд бид итгэмжлэгдсэн түнш үйлчилгээг ашигладаг бөгөөд таны мэдээлэл гадаад дахь сервер дээр боловсруулагдаж, хадгалагдаж болно. Эдгээр түнш нь таны зургийг зөвхөн тухайн ажлыг гүйцэтгэхэд ашиглах ба өөрсдийн хиймэл оюун ухааныг сургахад ашиглахгүй.
5. Хадгалах хугацаа
- Бүтээсэн зураг, захиалга, бичсэн тайлбар: 30 хоногийн дараа автоматаар устна.
- Бүртгэл, кредитийн үлдэгдэл: бүртгэл тань идэвхтэй байх хугацаанд.
- Төлбөрийн бүртгэл: хуулиар шаардсан хугацаанд.
- Имэйлээр илгээсэн зургийн хуулбар манай имэйл хайрцагт үлдэнэ. Хүлээн авагчийн хаягийг манай сайт тусад нь хадгалахгүй.
6. Таны хөтөч дээр хадгалагдах мэдээлэл
Таны нэвтэрсэн төлөв, сонгосон тохиргоо, үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрсөн эсэх, мөн сайтад хамгийн сүүлд зочилсон өдрийг (зочдыг давхар тоолохгүйн тулд) таны хөтөч дээр хадгална. Бид зар сурталчилгааны болон хяналтын күүки (cookie) ашигладаггүй.
7. Аюулгүй байдал
- Өгөгдлийн сан, зургийн сан руу зөвхөн манай сервер хандана.
- Бүтээсэн зургийг зөвхөн таны бүртгэлд харагдах нууц холбоосоор нээнэ. Энэ холбоосыг бусадтай хуваалцвал тэр хүн зургийг нээж чадна.
- Үйлчилгээний нууц түлхүүрүүдийг тусгай нууц санд хадгалдаг.
8. Зургийн зөвшөөрөл ба хүүхдийн мэдээлэл
Та зөвхөн өөрийн, гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ зураг, эсвэл ашиглах зөвшөөрөлтэй зургаа оруулна уу. Гэр бүлийн хөрөгт хүүхэд орж болох ч 18 нас хүрээгүй хүний зургийг зөвхөн эцэг эх, асран хамгаалагч нь оруулна.
9. Таны эрх
Та өөрийн мэдээллийг харах, засуулах, устгуулах, өгсөн зөвшөөрлөө цуцлах эрхтэй. Бүртгэл, мэдээллээ устгуулахыг хүсвэл манай Facebook хуудсаар эсвэл mongolgpt@gmail.com имэйлээр хандана уу. Хуулиар хадгалах шаардлагатай төлбөрийн бүртгэлээс бусад мэдээллийг устгана.
Устгуулах дэлгэрэнгүй зааврыг Мэдээллээ устгуулах хуудаснаас үзнэ үү.
10. Бодлогын өөрчлөлт
Бид энэ бодлогыг шинэчилж болно. Чухал өөрчлөлт гарвал сайт дээр мэдэгдэж, дахин зөвшөөрөл авна.
11. Холбоо барих
Асуулт, хүсэлт байвал манай Facebook хуудсаар эсвэл mongolgpt@gmail.com имэйлээр холбогдоно уу.