Үйлчилгээний нөхцөл
Mongol Ai (цаашид «бид») нь хиймэл оюун ухаан ашиглан гэр бүлийн хөрөг бүтээх, хуучин зураг сэргээх, 1 хүний зураг бүтээх онлайн үйлчилгээ юм. Энэ сайтыг ашиглахаасаа өмнө доорх нөхцөлийг анхааралтай уншина уу. Сайтыг ашигласнаар та эдгээр нөхцөл болон манай Нууцлалын бодлого-ыг зөвшөөрсөнд тооцогдоно.
1. Үйлчилгээ
- Гэр бүлийн хөрөг: таны оруулсан зургууд дээрх хүмүүсийг нэг дор хамт байгаа мэт шинэ хөрөг болгон бүтээнэ.
- Зураг сэргээх: хуучин, бүдэг, гэмтсэн зургийг өнгөтөөр, тод болгоно.
- 1 хүний зураг: нэг хүний зургийг таны сонгосон эсвэл өөрөө бичсэн хэв маягаар шинээр бүтээнэ.
2. Хиймэл оюун ухааны үр дүнгийн тухай
Зураг бүрийг хиймэл оюун ухаан шинээр төсөөлөн бүтээдэг тул нүүрний төрх, онцлог эх зурагтай 100% адилхан гарахгүй байж болно. Үр дүн таны оруулсан зургийн чанараас шууд хамаарна.
- Хүн бүрийн царай, дүр төрх, хувцас нь таны оруулсан зураг дээр тухайн үед ямар харагдаж, ямар нүүрний хувиралтай байсны дагуу гарна.
- Хүн зураг бүр дээр өөр өөр харагддаг. Эх зураг бүдэг, чанар муу, эсвэл тухайн хүн зураг дээрээ бодит байдлаасаа өөр харагдсан бол үр дүн ч мөн тэр зураг шиг гарна.
- Суух байрлал, орчин, гэрэлтүүлэг зэрэг бусад зүйлсийг хиймэл оюун ухаан төсөөллөөр бүтээдэг бөгөөд үүсгэх бүрт өөр гарна.
- Бид хамгийн сайн үр дүнд хүрэхийг хичээдэг ч үр дүн таны хүлээлтэд бүрэн нийцнэ гэдгийг баталгаажуулах боломжгүй.
3. Зураг сонгох зөвлөмж
Ямар зургийг оруулахаа та өөрөө сайн харж байгаад сонгоно. Хамгийн сайн үр дүнд хүрэхийн тулд:
- Хүн бүрийн хамгийн чанартай гэж бодсон ганц зургийг сонгоорой.
- Эгц харсан, тод, бүдэг биш зураг.
- Шүүлтүүр (filter), гоо сайхны засваргүй зураг.
- Селфи биш, өөр хүнээр зайнаас авахуулсан зураг. Ойроос авсан селфи нүүрний харьцааг гажуудуулдаг.
- Нүүрний хэт их хувиралгүй зураг (хэт инээсэн, нүдээ анисан, ярвайсан гэх мэт биш).
- Ахмад настныг одоогийнх шигээ харагдуулахыг хүсвэл ахмад насны зургийг нь оруулаарай.
Өөр зураг байхгүй бол байгаагаар нь хийж болно, гэхдээ үр дүн тэр зургийн чанараас хамаарна.
4. Кредит ба төлбөр
- Үйлчилгээний төлбөрийг кредитээр төлнө. Кредитийг QPay-ээр худалдан авах ба үнэ, багцууд сайт дээр харагдана.
- Захиалга бүрийн өмнө үнийг харуулж, таны зөвшөөрлийг авна. Кредит зураг үүсгэж эхлэхээс өмнө хасагдана.
- Техникийн алдаа, эсвэл аюулгүй байдлын шүүлтүүрээс болж зураг үүсээгүй бол кредит (эсвэл үнэгүй эрх) тань автоматаар буцаж орно.
- Зураг үүсгэх ажил шууд эхэлдэг тул амжилттай бүтээгдсэн зургийн кредит буцаагдахгүй.
- Худалдан авсан кредитийг бэлэн мөнгөөр буцаан олгохгүй. Төлбөр хийсэн ч кредит орж ирээгүй зэрэг асуудал гарвал бидэнтэй холбогдоно уу.
- Шинэ хэрэглэгч имэйлээ баталгаажуулсны дараа нэг удаа үнэгүй зураг сэргээх эсвэл 1 хүний зураг бүтээх эрхтэй.
- Бид үнийг өөрчилж болох ч таны аль хэдийн худалдан авсан кредитийн тоо өөрчлөгдөхгүй.
5. Дахин үүсгэх ба засвар
- Зураг бүтээгдсэний дараа байрлал, сэдэв, санаа, хувцас, үс засалт зэргийг хүсэлтээр засварлах боломжгүй.
- Гэр бүлийн хөрөг захиалсны дараа сайт дээр заасан хугацаанд (одоогоор 48 цаг) нэг удаа үнэгүй дахин үүсгэж болно.
- Өөр зураг, орчин, загвараар шинээр захиалж болох бөгөөд энэ тохиолдолд кредит дахин хасагдана.
6. Зураг оруулах эрх ба хориглох зүйлс
- Та зөвхөн өөрийн, гэр бүл, ойр дотны хүмүүсийнхээ зураг, эсвэл ашиглах зөвшөөрөлтэй зургаа оруулна. Амьд хүний зургийг оруулахдаа тухайн хүний зөвшөөрлийг авах нь таны үүрэг.
- 18 нас хүрээгүй хүний зургийг зөвхөн эцэг эх, асран хамгаалагч нь оруулна.
- Бусдыг гутаан доромжлох, хуурах, залилах, хуурамч мэдээлэл тараах зорилгоор ашиглахыг хориглоно.
- Нүцгэн, бэлгийн шинжтэй, хүчирхийлэл агуулсан, эсвэл хуульд харшлах зураг бүтээхийг хориглоно.
- Ийм хэрэглээ илэрвэл бид бүртгэлийг хааж, үлдсэн кредитийг буцаан олгохгүй байх эрхтэй.
7. Бүтээсэн зураг ба хадгалалт
- Бүтээсэн зургаа та хувийн болон гэр бүлийн хэрэгцээндээ чөлөөтэй ашиглаж болно: хэвлэх, хуваалцах, бэлэглэх гэх мэт.
- Бид таны зургийг таны зөвшөөрөлгүйгээр зар сурталчилгаанд ашиглахгүй.
- Бүтээсэн зургууд 30 хоног хадгалагдаад автоматаар устна. Түүнээс өмнө татаж авна уу. Устсан зургийг сэргээх боломжгүй.
8. Бүртгэл
- Та бүртгэлийнхээ нууц үгийг бусдад бүү дамжуулаарай. Таны бүртгэлээр хийгдсэн үйлдлийг та хариуцна.
- 18 нас хүрээгүй бол эцэг эх, асран хамгаалагчийнхаа зөвшөөрөлтэйгөөр ашиглана.
9. Хариуцлагын хязгаар
Үйлчилгээг байгаа байдлаар нь үзүүлнэ. Түнш үйлчилгээний доголдол, интернэтийн тасалдлаас үүдсэн саатлыг бид хариуцахгүй ч аль болох хурдан шийдвэрлэхийг хичээнэ. Аливаа тохиолдолд бидний хариуцлага тухайн захиалгад зарцуулсан кредитийн хэмжээнээс хэтрэхгүй.
10. Нөхцөлийн өөрчлөлт
Бид энэ нөхцөлийг шинэчилж болно. Чухал өөрчлөлт гарвал сайт дээр дахин зөвшөөрөл авна.
11. Холбоо барих
Асуулт, гомдол, санал байвал манай Facebook хуудсаар эсвэл mongolgpt@gmail.com имэйлээр холбогдоно уу.